УУХҮ-н яамнаас санаачлан манай улсаас нүүрс импортлогч, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж, нүүрсний бирж танилцуулах, сурталчлах уузалтыг өнөөдөр зохион байгуулжээ.
БНХАУ-ын 200 орчим компанийн төлөөлөл уулзалтад оролцсон байна. Нүүрсний биржийн арилжаа албан ёсоор эхэлж, үргэлжилж байгаа юм.
Уулзалтаар урд хөршийн худалдан авагч нарт зөв мэдээлэл өгч, ил тод, нээлттэй биржийн арилжаанд итгэж оролцохыг уриалжээ. Цаашид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиа хэрэгжүүлэх бэлтгэл хангаж хуулиа сурталчлах, одоогийн биржийн арилжааг улам сайжруулахаар УУХҮЯ төлөвлөж байна.