Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эхэллээ. Шүүх хуралд яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд прокурор, өмгөөлөгч, гэрчүүд оролцож буй. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн 2 дугаар сард зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн хүртэл шүүх хурал хойшлоод байсан юм.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанд хоёр шүүгдэгч ирээгүй тул тэднийг албадан авч ирэхээр болж, хуралдаан 13.30 цаг хүртэл хойшиллоо.
Шүүгдэгч Б.Будхүүгийн хувьд хуралдаанд ирэх замдаа осолд өртсөн тул гарандаа боолт хийлгээд хуралдаанд очихоо мэдэгдээд байгаа юм.