зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ганцхан милометрийн зайд ч “учиг дэглээч”

2023-5-03
0
ЖИРГЭХ

Монгол улсын уран хатгамалч, дөрөв дэх үеийн өвлөн уламжлагч С.Ганцэцэгийг урин ярилцлаа. Тэрбээр соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж буй нэгэн билээ. Уран хатгамал мэтгэж, учиг шингээн суусан цаг хугацаагаа “Оюуны энерги шингэсэн бүтээл бол давтагдашгүй өв” хэмээн тодорхойлж байлаа.


-Та хэзээнээс уран хатгамал хийж эхэлсэн бэ?

-Би 11 настайдаа зүү ороох хатгамал болон бусад төрлийн хатгамлыг сурсан ч анхандаа хивс нэхэж сурсан. Ардчилал гарснаас хойш миний ээж эмэгтэйчүүдийг ажилтай, орлоготой болгоё гээд эмэгтэйчүүдийн холбоонд сургалт явуулж эхэлсэн юм. Хүүхэд байхдаа их сониуч байлаа. Юм болгоныг нь л даган дуурайна. Ээж маань хүн загнаад байх хатуу хүн биш ч гэсэн ичиж зовдог уу, асуухгүйгээр л хараад нүдэлчихдэг байсан. Миний сайн сурсан зүйл бол зүү ороох хатгамал. Харин загасан нуруун хатгамлыг сүүлд л сурсан. Загасны нуруу шиг хатгамал хийхэд их эвгүй. Ээжийн мөрөөдөл бол зүү ороох хатгамлын өв соёлыг үр хойчдоо өвлүүлэхэд чиглэж байсныг хожуу мэдсэн. Түүнийг өвлөн уламжилж ээждээ дэм болох ёстой юм байна гээд ахлах ангиасаа эхлээд л тасралтгүй мэтгэсэн. Арван жилийнхээ хөдөлмөрийн багш нарт хүртэл зааж байсан.

-Тэгвэл та ээжийнхээ мөрөөдлөөр амьдарч яваа байх нь ээ?

-Уг нь тооны хичээлдээ их дуртай хүүхэд байсан. Сураад авчихсан юм чинь орхигдож мартагддаггүй юм билээ. Их сургуульд ороод эдийн засагч мэргэжлээрээ ч төгслөө. Яг төгсдөг жил  уран хатгамлын үйлдвэрлэлээ хамтарч хийх үү гэсэн саналыг надад тавьсан. Миний хань ч бас их нөлөөлсөн. Хатгамлаа дагнаад хийе гэсэн ч их ганцаардаж байв даа, тэгэхэд ээждээ хэрхэн дэм болох вэ, ээжийнхээ хүсэл мөрөөдлийг яаж биелүүлэх вэ гэж бодсон. Миний ээж 2005 онд уран хатгамлын улсын уралдааныг зохион байгуулж асан тэр цагаас салшгүй хамт байсан даа.

Ээжийнхээ 40 жилийн хичээл зүтгэлийг би л дэмжиж явахгүй бол гэсэн бодол л сэтгэлд тороод байж билээ. Би ямар чадахгүй, мэдэхгүй зүйлээ хийх гэж байгаа биш гэж бодоод л, зориглоод ажлаасаа гарч байлаа.

-Тэгж ажлаасаа гарч уран хатгамлаараа дагнаж ээ дээ?

-Анх “Монголд үйлдвэрлэв” гэсэн төмөр замын дэлгүүрт сууж, уран бүтээлээ ч, худалдаагаа ч хийж байсан. Тэгэхэд азиуд их орж ирнэ ээ. Дараа нь жижиг бэлэг дурсгалын зүйлс урлаад л. Бүтээлийнхээ оюуны өмчийг авах чухал шүү.

-Хатгамал хийх тун хэцүү санагдсан. Гар хуруу өвдөж, хүзүү нуруу чилээд л. Яг тэр үеийг давж чадахгүй болохоор л орхидог юм шиг санагддаг. Түүнээс биш хатгаж, шаглаж сурах хүсэл эмэгтэй хүн бүрд л байдаг байх?

-Аливаа зүйлийг сурахын тулд сэтгэл зүйгээрээ бэлэн байх хэрэгтэй. Чадна, сурна гэж бод. Чадахгүй гэж өөрийгөө кодлочихоор үнэхээр л сурч чаддаггүй байхгүй юу. Өөртөө тэгж хатуу үг хэлдэг хүмүүс орж ирнэ шүү дээ. Тэр хүмүүст урам зориг өгөх хэрэгтэй. Би 10 жил багшиллаа. Хэн нэгнийг уран хатгамалд дурлахаас нааш бараг л танхимаас гаргахгүй гэж үзнэ (инээв). Заавал сониуч занг нь хөдөлгөж, яриа өднө. Сонирхлыг нь өдөөх их чухал л даа.

-Соёлын биет бус өвд ч гэсэн тодорхой хэмжээний хөгжлийн үе шат гэж бий. Манайд хэр хөгжсөн байдаг юм бол?

-Хонин холбоо, задгай хатгамал бол япон, солонгос зэрэг орнуудад “уран зураг” шиг болтлоо хөгжчихсөн. Гадагшаа явж сургалт хийе гэж бодсон ч бид нар өнөөдөр өөрсдийн өв соёлоо Юнескод бүртгүүлж, “Монголынх мөн” гэж баталж чадаагүй л яваа. Тийм байж олон улсын зах зээлийн өрсөлдөөн рүү орохоос, хүмүүст зааж сургахаас эмзэглэдэг. “Өв соёлоо алдчих вий дээ” гэсэн эмзэглэлээс үүдэж л хойш суусаар ирсэн. Гэхдээ ээжийг маань хүмүүс америк, японд үзэсгэлэн гаргая гэдэг. Монголынхоо өв соёлыг таниулж сурталчилж байгаа хэлбэр учраас их гэмгүй санагддаг юм.

Бид даалин оёод л, зүү ороод л нэг буландаа суугаад байх биш үүнийгээ хэрэглээ рүү оруулах, бүтээлийнхээ нэр төрлийг олшруулах шаардлагатай. Өөрөөр сэтгэж, ажиллах ёстой юм. Энэ бүхэн надаар дуусахгүй шүү дээ. Мөнхөд, мөнхийн үргэлжлэх тийм зүйлийг л хийх гээд хичээж яваа.

-Одоо гараар биш, техникээр “гар урлал”-ыг хийдэг болчихоод байхад гэж гайхдаг хүмүүстэй таарч байв уу?

-Хувцсан дээр хүртэл хатгамлыг машинаар хийдэг болчихоод байхад ингэж суух ямар хэрэгтэй юм бэ. Энэ бол өрөөсгөл ойлголт. Зүү ороох хатгамлыг технологийн хүчээр хийх ямар ч боломжгүй. Хос шийдэлтэй, үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Ганцхан “милометр”-ин зайнд маш нарийн оёх ёстой зүйл. Нэг удаа зүүгээ ороогоод хатгахад надад таалагдахгүй бол буцаагаад ханзалчихдаг. Ээлтэй болно гэж ярьдаг шүү дээ, сэтгэл зүрхээ шингээн урлах чухал. Хүн намайг зорьж ирэх сайхан. “Таалагдахгүй байна” гэх зэрэг нэг ч үгийг захиалагчаасаа сонсож байгаагүй. Хүний оюун ухаан, ур, энерги, цаг хугацаа шингэсэн бүтээл бол давтагдашгүй үнэт өв. Оюун ухаанаас төрсөн зүйлийг хүн л хүндээ өвлүүлэн уламжлуулна, өөр юу ч биш.

-Олон жил ганцхан милометрын зайг ширтэж суугаад залхаж, уйдаггүй юм уу?

-Урт удаан хугацаанд суудаг. Эрүүл мэндийн хувьд ч маргүй. Суухдаа эгц, зөв суух ёстой. Сандал дээрээ бүтэн суух, хоёр хөлөө газарт байх ёстой. Тэвчээр алдагдана. Удаан хугацаанд авах ёстой хүн биеэ бодох ёстой гэх мэтээр өөр өөртэйгээ ярина. Өөрийгөө цэнэж сурдаг. Агаарын дутагдалд ороод л эхэлнэ. Сүүлийн хоёр гурван жилд шил зүүдэг болчихсон. Нүдээрээ оёдог хүмүүст байгалийн гэрэл маш чухал. Тархи толгойгоо ч сийрэг байлгах хэрэгтэй.

-Уран хатгамалч хүнд “урлан” хэр чухал юм бэ?

-Хүн, хүнд өөр, өөр л байх. Урлан, гэр орон хоёр өөр шүү дээ. Гэр бүлийн гишүүдийн гэртээ хийх ажил үүрэг ч өөр. Төвлөрөх, тууштай явж байгаа минь миний ханьтай шууд холбоотой. Тийм болохоор л урландаа амар тайван ажлаа хийдэг.

-“Хүүхдийн урлан бүтээх төв”-д багшлах болсон нь ямар учир шалтгаантай байв?

-Сэтгэлийг минь хөглөж байсан зүйл бол олон хүнд уран хатгамал зааж, түгээн дэлгэрүүлэх. Ялангуяа охиддоо зүү ороох хатгамлыг зааж өгөх ээж бид хоёрын хүсэл нэг байлаа.

Эмэгтэй хүн учиг шингээгээд сурчих юм бол ядаж урагдаж, ханзарснаа нөхчихдөг болно шүү дээ. Уран байна гэдэг оюуны, гарын, мэлмийн ур байдаг учраас “ухаалаг эмэгтэй” гэж үздэг юм билээ.

Ер ээжийнхээ саналаар л урлан бүтээх төвд багшилж эхэлсэн юм. Тухайн үед 10, 11 настай хүүхэд л нарийн оёж сурна гэж бодтол манай ангид найм, есөн настай хүүхдүүд ороод ирсэн. Хүн өөрөө дуртай байвал болохгүй зүйл гэж үгүй юм билээ. Сурахад нас хязгааргүй. Ээж бид хоёрыг сургалт хийгээд явж байхад хүртэл 70 настай эмээ нүднийхээ шилээ доошлуулчихаад чадах болов уу гээд асуугаад сууж байсан.

-Сонсоод байхад таны аав, ээж амьдралд тань их нөлөөлжээ?

-Би эцэг эхээсээ авах ёстой зүйлийг нь аваад л өнөөдрийг хүрсэн гэж боддог. Зайлшгүй тархиндаа суулгасан зүйл бол монголын өв соёлын гайхамшиг. Тэр гайхамшгийг нэг мэдэрвэл салж чадахгүй. Манай ээж гурав дахь үеийн өвлөн уламжлагч, би дөрөвдөх, манай охин тав дахь үеийн өвлөн уламжлагч болж байна. Гэхдээ бид хэд л байгаа биш. Манай бөхцоохор овгийн эмэгтэй, эрэгтэйчүүд уран хатгамал, уран зургийг өвлөн уламжилж, уламжлуулж яваа хүмүүс байдаг. Ургийн бичиг хөтөлдөг шиг удмаараа соёлын биет бус өвийг өвлөн авч яваасай гэж хүсдэг л юм.

-Уран хатгамалчдын улсын уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Долдугаар сарын 5, 6, 7-ны өдөр гурван өдөр үргэлжлэхээр “Уран хатгамалчдын улсын IV уралдааныг зохион байгуулах гэж байна. Онцлог нь 1000 уран хатгамалчдыг нэг дор цуглуулж, анхдугаар зөвлөгөөнөө хийх гэж буйгаараа онцлог юм. Ээжийн маань шавь гэхэд л 13 мянга, минийх 2,300 байна. Миний шавь нар ч шавьтай болсон байна. Бүгд учран золгох сайхан мөч тохиох болно.  Өөрийгөө битгий голоорой. Насны хязгаар, хүйсийн ялгаа байхгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ оролцоосой гэж их хүсэж байгаа.

М.ДЭВЭЭЖАРГАЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 25 градус дулаан байна
ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
"Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан уран нислэгийн «Стрижи» багийн үзүүлбэр боллоо
    7 цаг 1 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    7 цаг 29 мин
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
    7 цаг 44 мин
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
    8 цаг 54 мин
  • ЖҮДО: ДАШТ-д Монголын 18 бөх барилдана
    9 цаг 10 мин
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
    9 цаг 24 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    9 цаг 59 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 10 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    10 цаг 25 мин
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    Уржигдар 19 цаг 40 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    Уржигдар 19 цаг 28 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    Уржигдар 17 цаг 42 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    Уржигдар 17 цаг 39 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК