зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

46 хос хуримлаж, нийслэлийн онцлох гэр бүлүүд шалгарлаа

2023-5-15
0
ЖИРГЭХ

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Гэрлэх ёслолын ордонтой хамтран хоёр дахь жилдээ “Дурсамж” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 60 хос хуримаа хийсэн бол энэ жил 46 залуу хос хуримласан юм. Мөн энэ өдөр нийслэлийн онцлох гэр бүлийг “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Спортлог”, “Эко” гэсэн таван номинациар шалгаруулав.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай оны эхэнд нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан, албан хаагч залуу хосуудын судалгаа, мэдээллийг авснаар хосууд өнөөдөр хуримаа хийж байгааг онцолж байлаа.

Хуримаа хийж буй Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Б.Ихбаяр “Би онцгой байдлын байгууллагад 2018 оноос хойш ажиллаж байна. Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад дөрвөн жил болсон. Хүний амьдралд ганц тохиох баярт мөчийг маань мартагдахааргүй сайхан тэмдэглэж өгч байгаа нийслэлийн удирдлагууд болоод Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Онцлох гэр бүлүүдтэйгээ бид хамтран сайн дурын ажил хийж, үлгэр дуурайлал болгох ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн Оюунлаг гэр бүлээр эрдэмтэд шалгарсан тул хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд болон байгууллагуудад сургалт, нөлөөллийн ажил хийсэн. Энэ жилийн Оюунлаг гэр бүлээр эмч нар шалгарсан. Бид зорилтот өрхүүдэд ажиллаж, сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 412 мянган өрх байна. Үүнээс таван гэр бүлийг сонгож шалгарууллаа. Эко гэр бүл л гэхэд 20 гаруй ажлын байр бий болгож, эмийн ургамал тарьж байна” хэмээлээ.

Нийслэлийн онцлох гэр бүлүүдийг танилцуулъя.

Хүмүүнлэг үйлстэн гэр бүлээр шалгарсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн М.Сосорбарам нь Монголын донорын холбоог үүсгэн байгуулж, 30 гаруй хүндэт донор сайн дурын ажилтан, гишүүдтэй хамтран ажиллаж байна. Гэр бүлээрээ хүмүүнлэгийн үйлсэд 24 жил ажиллаж, 80 удаагийн цус өгөлтөөр 40 литр цусыг бусдад зориулж, 400 гаруй хүний амь аварч, 90 мянган хүнд донорын ач тусыг сурталчилжээ. Мөн 10 мянга гаруй хүнийг шинээр донорт элсүүлж, 136 мянган цагийн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан.

Оюунлаг гэр бүлээр шалгарсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Батболд нь хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийнн дарга, багш, эрдэм шинжилгээний ажилтан, АШУҮИС-д багшаар ажилладаг. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 12, дотоодод 36, илтгэл, ном, зохиогчийн эрхийн гэрчилгээ, төсөлт ажил зэрэг 162 эрдэм шинжилгээний бүтээл гаргаж, туурвисан байна. Мөн эхнэр Г.Ганцэцэг нь хүний их эмч бөгөөд Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоонд өрх хариуцсан мэргэжилтэн, менежер, АШУҮИС-д гэрээт багшаар ажилладаг.

Бүтээлч гэр бүл болох Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Д.Хуяг-Очир нь уран сийлбэрч мэргэжилтэй. “Тэнгэрийн хишиг” ХХК-д тортны чимэглэлчнээр ажилладаг. Дүүрэг, нийслэл, улсын тэмцээнд удаа дараа байр эзэлж байсан бөгөөд энэ онд Францад зохион байгуулсан Абилимп тэмцээнд 4 дүгээр байрт шалгарчээ.

Спортлог гэр бүлээр шалгарсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн М.Шинэтөр нь снөүбоардын төрлийг Монголдоо хөгжүүлэх зорилготой, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч. Гэр бүлээрээ спортоор, тэр дундаа өвлийн спортын төрөл болох тэшүүр, уулын цана, снөүбоардаар дагнан хичээллэдэг. Спортоор хичээллэснээр эрүүл чийрэг байхаас гадна тэсвэр хатуужилтай болдог гэдгийг онцолж байлаа. Хоёр хүү нь ч мөн гүйлтийн тэшүүрийн төрлөөр Хотын аварга болсон. Эхнэр нь улс, хотын аварга бол ээж Н.Эрдэнэтуяа нь 13 настайгаасаа спортоор хичээллэсэн. Тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой, хот, улсын аваргын 80 гаруй медальтай, ахмад тамирчин юм.

Эко гэр бүлээр шалгарсан Багахангай дүүргийн иргэн Д.Хасчулуун 2012 оноос газар тариалан эрхэлж байгаа. Орос сортын гүзээлзгэнийг үрээр тарьж турших ажлыг 2017 оноос эхлүүлж, 10 мянга орчим буттай болжээ. Мөн 2021 оноос говьд ургадаг эмийн ургамал болох чонон хармаг, хонин хармагийг нутагшуулахаар тариалж байна. Түүнчлэн 20 иргэнийг ажлын байраар хангаж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 130 чацаргана хандивлажээ.

Ташрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх болсон. Манай улс 2003 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Гэр бүлийн өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 25 градус дулаан байна
ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
"Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан уран нислэгийн «Стрижи» багийн үзүүлбэр боллоо
    17 цаг 19 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    17 цаг 47 мин
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
    18 цаг 2 мин
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
    19 цаг 12 мин
  • ЖҮДО: ДАШТ-д Монголын 18 бөх барилдана
    19 цаг 28 мин
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
    19 цаг 42 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    20 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 28 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    20 цаг 44 мин
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    Уржигдар 16 цаг 09 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 15 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    Уржигдар 09 цаг 30 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    Уржигдар 09 цаг 20 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 02 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    2025-05-23
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    2025-05-23
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    2025-05-23
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    2025-05-23
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК