Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “SCHOLARSHIP ROAD-2023” зам тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн тавдугаар сарын 18-нд зохион байгуулагдана.
Боловсролын үзэсгэлэнд зам, тээврийн салбарт хамгийн их эрэлттэй мэргэжлээр гадаадын болон дотоодын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломж, нээлтэй ажлын байр болон тэтгэлэгт хамрагдах журмыг танилцуулах юм. Мөн эсээ бичих арга зүйн талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой аж. Тус боловсролын үзэсгэлэн Улаанбаатар зочид буудлын Их танхимд 13:00 цагт эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаа нь зам тээврийн салбарт хүний нөөцийг нэмэгдүүлэх, чанартай боловсон хүчнийг бэлтгэх бодлогын хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг билээ.