Тэд он жав хилчид. Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит Хилийн цэргийн 0184 дүгээр ангид 1982-1985 онд цэргийн алба хаасан бэлтгэл хилчид тухайн үеийн ангийн штабын дарга, хошууч генерал Я.Пүрэвдоржийн хамтаар төрөлх ангидаа гурав дахь жилдээ мод тарьсан байна. Цэргийн албанд мордсоноос хойш 40 жилийг ардаа үлдсэн тэд ангидаа мод тарихын зэрэгцээ шинээр цэргийн албанд татагдан ирсэн дайчид болон бие бүрэлдэхүүнд дурсамж ярилцлага өрнүүлжээ.