Стандартчиллын үндэсний зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Ахуйн
хэрэглээний хатуу түлшний шуудай. Үндсэн хэмжээ MNS 6333:2012”
стандартыг 25 дугаар тогтоолоор баталжээ.
Стандартчиллын үндэсний зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудай. Үндсэн хэмжээ MNS 6333:2012” стандартыг 25 дугаар тогтоолоор баталжээ.Энэхүү стандартаар ахуйн хэрэглээний хатуу түлш буюу нүүрсийг жижиглэнгээр худалдаалах шуудайны хэмжээг тодорхой зааж өгөв.
Нүүрсний шуудай 15, 25, 40кг-ийн хэмжээтэй байх бөгөөд нүүрсний ширхэглэлийн хэмжээг 5 см-ээс багагүй байхаар тогтоосон байна. Уг стандарт батлагдсанаар нүүрсний үнийн хөөрөгдлийг багасгаж, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
Д.Ундрах 24tsag.mn



















































