АНУ-ын нутаг дэвсгэрийг дайрч байгаа хар салхины улмаас биржүүд хаагдахад хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Европ болон Азийн зах зээл гүйцэтгэл муутай байлаа. Түүхий эдийн дотроос газрын тос, зэсийн үнэ унах хандлагатай байна. Цагаан мөнгө мөн унах хандлагатай болжээ. Алтны ханш огцом унаагүй тогтвортой байгаа бөгөөд өсөлтөө хийх томоохон боломжийг хүлээх мэт байдалтай байна.
АНУ-ын нутаг дэвсгэрийг дайрч байгаа хар салхины улмаас биржүүд хаагдахад хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Европ болон Азийн зах зээл гүйцэтгэл муутай байлаа. Түүхий эдийн дотроос газрын тос, зэсийн үнэ унах хандлагатай байна. Цагаан мөнгө мөн унах хандлагатай болжээ. Алтны ханш огцом унаагүй тогтвортой байгаа бөгөөд өсөлтөө хийх томоохон боломжийг хүлээх мэт байдалтай байна. АНУ-ын иргэдийн хувийн орлого ба зарлагын байдал нааштай гарч байгаа ч маш чухал ач холбогдол бүхий долоо хоногийн эхэнд ийнхүү байгалийн гамшиг тохиолдсон нь хяслантай хэрэг болжээ. Германы инфляци мөн сүүлийн гурван сард байгаагүйгээр суларсан нь нэг талын дэмжлэгтэй хэрэг бөгөөд Европын Төв банкыг еврог сулруулах таатай нөхцөлийн нэг юм.



















































