Аргентиний супер од Месси өөрийн шагналын цуглуулгаа нэгээр нэмлээ. Тэрээр Европын хөлбөмбөгийн холбооноос “Golden Shoe” шагнал хүлээж авлаа. Энэ шагналыг нэг улиралд Европын тавцанд хамгийн олон гоол оруулсан тоглогчид олгож ирсэн бөгөөд Мессигийн хувьд нийт 50 гоолыг оруулсан хамгийн шилдэг үзүүлэлт болсон билээ. Түүний удаад Португалын К.Роналду 46 гоолтойгоор жагссан юм.

Месси шагналыг гардахдаа “Энэ шагнал бол намайг хамгийн олон гоол оруулсныг үнэлсэн шагнал. Гэхдээ миний багийн хамтран зүтгэгчид байгаагүй бол би энэ шагналыг яаж авах билээ. Тиймээс тэдэнд баярласнаа илэрхийлье. Би баяртай байна. Энэ миний хоёр дахь “Алтан шаахай”. Би голдуу ганцаарчилсан шагналын төлөө биш багийн амжилтын төлөө зүтгэхийг бодддог” хэмээн ярьсан байна.
Өдгөө 25 настай Месси нь сүүлийн жилүүдэд хөлбөмбөгт олгогддог гол шагналуудыг ээлж дараалан авч байгаа ба энэ жилийн FIFA-н болон WORLD SOCCER сэтгүүлийн шилдэгийн төлөө өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч болох нь тодорхой юм.