
Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагиын шилдэг
бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг
билээ.

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн ирэх сарын 21-25-ныг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийн тухайд баримлын бүтээл болон гипсээс бусад материалаар хийсэн байх аж. Бүтээлийн сэдэв, хэмжээ чөлөөтэй, гадуур дотуур жааз чанарын баталгаатай, тухайн бүтээлийн эх хувь нь байх хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчид сануулж байгаа юм. Энэ үзэсгэлэнд нэг уран бүтээлч хоёр л бүтээлээрээ оролцох боломжтой аж.
Д.Ундрах 24tsag.mn