
“Эрүүл чийрэг Монгол хүн” нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа
шаардлагатай иргэдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг хийх аяны
нээлт энэ сарын 17-нд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Их Амгалан”
өрхийн эмнэлэг дээр болсон билээ.

“Эрүүл чийрэг Монгол хүн” нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг хийх аяны нээлт энэ сарын 17-нд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Их Амгалан” өрхийн эмнэлэг дээр болсон билээ. Аяны хүрээнд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, эмчилгээг үнэ төлбөргүй хийж буй бөгөөд нийт 3674 хүнийг үзлэгт хамруулж, 236 иргэнийг хоёрдогч шатлалын эмнэлэгт илгээсэн байна. Мөн нийслэлийн Хан-Уул, Налайх, Сүхбаатар, Багануур дүүрэг болон Дархан-Уул аймгийн Хонхор сумын төвд эмч нар ажиллах юм байна. "Эрүүл чийрэг монгол хүн" аяны хүрээнд иргэдээс эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар санал хүсэлтээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn