
Тайваны цагдаа нар тэтгэвэртээ гарсан гурван цэргийн офицерийг Хятадын тагнуул байж болзошгүй хэмээн баривчилжээ. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр тэдний нэг нь Цаг агаар судлал болон далайн газарзүйн газрын удирдах албан тушаалд ажиллаж байсан аж. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард ажлаасаа гарч Хятад руу явжээ. Түүнийг Хятадын талд Тайваны усан онгоцны тоо, байрлал зэрэгтэй холбоотой нарийн мэдээлэл дамжуулдаг байсан хэмээн сэжиглэж байгааг Батлах хамгаалахын сайд мэдэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд Тайваны тэтгэвэртээ гарсан офицерууд олноороо Хятадад очиж амьдрах болсон нь тэднийг тагнуул байх гэсэн хардлагын улам өсгөх болжээ. "Бээжинд байх нь тэдэнд илүү аюулгүй байдаг" гэж Тайван дахь "CNN" агентлагийн сурвалжлагч бичсэн байна.
2011 оны долдугаар сард Тайваны армийн генерал Хятадын талд цэргийн нууц материал худалдсан хэргээр насаараа хорих ял авсан юм. Тайван, Хятад нь 1949 оны иргэний дайнаас хойш тусгаарласан билээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)