"ШӨХТГ-аас НОНГШИМ" бэлэн хоолыг худалдахыг хориглосон билээ. Учир нь тус бэлэн гоймонгийн найрлагад бензоприн хэмээх хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж. Өнгөрсөн долоо хоногоос "Нонгшим" группийн үйлдвэрлэдэг уг гоймон хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоож, Азийн улс орнууд зах зээлээс эргүүлэн татаж эхэлсэн. Харин манай улсын хувьд "Нонгшим" гоймонг "Грийн сити" хэмээх компани арван жилийн турш импортолсон байна. Тус компани уг бэлэн бүтээгдэхүүнийг 2002 оноос хойш импортолж, 2006 онд БНСУ-ын "Нонгшим" группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болжээ. Тус бэлэн хоолыг мэргэжлийн хяналтын газрын төв лаборторид шинжлүүлэхээр болсон гэж байсан ч бензоприн гэх бодисыг шинжлэх боломжгүй болсон байна. Учир нь манай Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид уг бодисыг шинжлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж дутжээ. Иймд гоймонгоос авсан дээжийг өндөр хөгжилтэй улс орон руу явуулж дүгнэлт гаргуулах нь бололтой.Т.Энхээлээ




















































Сэтгэгдэл (4)