Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
өнгөрсөн бямба гарагт Хонг Хонгод амжилттай болж, өндөрлөлөө.
Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хонг Хонгод амжилттай болж, өндөрлөлөө. Өсвөр үеийн эмэгтэй сүмочдын 3, эрэгтэйчүүдийн 11, насанд хүрэгч эмэгтэйчүүдийн 9, эрэгтэйчүүдийн 18 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн давхцаж байгаагаараа энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс онцлог болсон.Монголын сүмо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Төгөлдөр, шигшээ багийн дасгалжуулагч Ц.Шийрэв, Ц.Мягмарсүрэн нарын ахалсан манай баг тус тэмцээнд тун ч амжилттай оролцжээ. Манай тамирчдаас анх удаа дэлхийн дөрвөн аварга мэндэлж, найман хүн мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Тодруулбал, насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд Р.Гантөгс алт, эмэгтэйчүүдийн 80 кг-д О.Мөнхцэцэг, +80 кг-д Х.Сүнжидмаа мөнгө, эрэгтэйчүүдийн +115 кг У.Бямбажав болон багийн төрөлд хүрэл, өсвөр үеийнхний хөвгүүдийн -100 кг-д Б.Серик, +100 кг-д Д.Аззаяа алт, 80 кг-д Ц.Анхбаяр, үнэмлэхүйд Н.Төрболд мөнгө, охидын +75 кг-д Н.Сэлэнгэ болон багийн төрөлд хүрэл медаль хүртжээ.
Д.Ундрах 24tsag.mn



















































