
OSCE /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/, Европын парламентын зөвлөл ч энэ дүнг шүүмжилж байна. Тэдний ажиглагчдын мэдээлснээр ерөнхий сайд асан Юлия Тимошинкогийн Нэгдсэн сөрөг хүчин Батькивщина сонгогчдыг дэмжлэгийг хүлээж байгаа нь илти байсан аж. Нэгдсэн сөрөг хүчин Батькивщина нам одоогоор 24 хувийн санал аваад байгаа юм. Харин дэлхийн боксын аварга Витали Клитчкогийн УДАР нам 13,5, Эрх чөлөө нам 9,5 хувийн саналтай байна. Ажиглагчид энэ сонгуулиар Юлия Тимошинкогийн Нэгдсэн сөрөг хүчин парламентад цөөнгүй суудал авах аж. Тэгвэл шоронд хоригдож байгаа Юлия Тимошинкогийн хэргийг нааштайгаар шийдэхэд хүчтэй нөлөө үзүүлнэ гэв.
Украйны парламент нь 450 суудалтай бөгөөд энэ жил 5000 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн юм.
Т.Гэрэл