Монгол - Японы найрамдлын “MJ” нийгэмлэгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээн боллоо. 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг тэмцээнд өсвөрийн 400 гаруй жүдоч оролцсон. 2002 онд анх зохион байгуулсан энэхүү тэмцээнээс олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер М.Өсөхбаяр, Э.Энхбат нарын шилдэг жүдочид төрөн гарсан түүхтэй.

10 дахь удаагийн тэмцээний үеэр Японоос ирсэн төлөөлөгчид манай улсад жүдо бөхийн ордон, дэвжээ байгуулахад хөрөнгө оруулалт хийх саналаа цухуйлгалаа.