Хөх хотод өнгөрсөн бямба гарагт стандарт дэвжээний монгол бөхийн барилдаан боллоо. ӨМБИС-д болсон энэ барилдааныг "Хасар" үндэстний мэдээллийн компаниас хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм. Уг наадамд Өвөр Монголын долоон бөх мөн Монгол улсын улсын начин Сугаржаргал зодоглосон нь үзэгчдэд сонирхолтой байжээ. Эдгээр найман бөх гурван даваагаар барилдаж, үзүүр түрүүнд Шилийн гол аймгийн арслан Батжаргал болон Монгол улсын начин
Сугаржаргал хоёр тунан үлдсэн байна. Сүүлийн даваа эхлээд тийм ч
их удалгүй Батжаргал Сугаржаргалыг баруун талаараа хавирч
манлай бөхөөр тодорсон байна.
Их хотын давчуухан чөлөөнд ажиллаж амьдарч буй монголчуудаа үндэстний бөхийн барилдаанаа сонирхох боломжийг олгохын хамт монгол бөхөө дэлхийн дэлхийн дэвжээнд гаргах зорилготойгоор сар бүр энэ стандарт дэвжээний барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл (6)