
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “TLG13” ТББ хамтран Спрайт
супер лиг болон Дээд лигийн арван зургаан шилдэг багуудын дундах сагсан
бөмбөгийн “Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион
байгуулах гэж байна.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “TLG13” ТББ хамтран Спрайт супер лиг болон Дээд лигийн арван зургаан шилдэг багуудын дундах сагсан бөмбөгийн “Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дөрөв дэх удаагийн “Холбоодын цом”-ын тэмцээн 2012 оны 11 сарын 12-ноос 18-ны өдрүүдэд СТО-нд болох аж. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2012 оны 11 сарын 8-ны өдөр 19 цагт СТО-нд болох юм байна.
Тэмцээний аваргаар шалгарсан баг хоёр сая төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын эзэд болно. Харин дэд аварга нэг сая төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын эзэд болох бол гутгаар байр 800 мянган төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнагдах юм байна. Мөн тэмцээний MVP буюу шилдэг тоглогч “NBA china game” үзэх эрхээр шагнагдах юм.
Д.Ундрах 24tsag.mn