Дуучин Бионсе Барак Обамагийн үнэнч дэмжигч гэдгийг бид мэднэ. 2008 оны сонгуулийн дараа Б.Обамагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр түүнд зориулан нулимстай дуулж байсан тэрээр энэ удаа ч Ерөнхийлөгчөө дэмжиж буй. Бионсе өнгөрсөн амралтын өдөр нөхөртэйгөө хамт явахдаа ийнхүү Обама гэсэн бичиг бүхий ээмгээр гоёсон байв. АНУ-ын төдийгүй дэлхийн улс төрийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Ерөнхийлөгчийн сонгуулийг тохиолдуулан нэр дэвшигчдийн нэр, зургийг агуулсан янз бүрийн бүтээгдэхүүн худалдаанд гарч буйн нэг нь энэ ээмэг юм. Б.Обамагийн зурагтай цамц, гар утасны гэр, маскаас эхлээд эмэгтэйчүүдийн гоёлд хүртэл сонгуулийн сурталчилгаа ийн шингэжээ. Ерөнхийлөгчийн нэрийн эхний үсэг О-г илэрхийлсэн дугуй дотор “bama” гэсэн төгсгөлийг нь үсгээр бичсэн энэ ээмэг 32 ам.долларын үнэтэй гэнэ.

Сэтгэгдэл (1)