

Уг арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон, Хэл шинжлэлийн ухааны хүрээлэнгээс зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-аас хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэх аж. Мөн Улаанбаатар их сургууль, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд оролцоно. Мөн энэ үеэр С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “С.Буяннэмэх I, II” номын нээлтийг хийх аж.
Д.Ундрах 24tsag.mn