Герман улсын автомашин үйлдвэрлэгч “BMW” компани өөрийн “7” серийн 45 мянга 500 ширхэг машинаа эргүүлэн татахаар болжээ. Эргүүлэн татах машинуудад 2005 оны “BMW 745I”, “BMW 745LI”, 2006-2008 oны “BMW 750I”, “BMW 750LI”, 2005-2006 “BMW 760I”, 2005-2008 “BMW 760” загварын автомашинууд оржээ. Энэ тухай мэдээллийг “France-Press” агентлаг онцлов. Эдгээр машинуудад сүүлийн үеийн технологиор хийгдсэн “Shift-by-Wire” хэмээх зогсоолд тавих үеийн горимд шилждэг автомат удирдлагын хайрцаг болон товчлуур гэмтсэн, мөн алсын удирдлагатай түлхүүрт деффект илэрсэн байна. “BMW” компани эдгээр машинуудаа 2013 оны 3-р сараас өмнө бүгдийг үнэ төлбөргүйгээр засч дуусган хэрэглэгчдэд буцаан олгох ажээ.