“Бодлогын шинэчлэл ба улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн оновчтой хэлбэр, аргачлалыг хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан.
“Бодлогын шинэчлэл ба улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн оновчтой хэлбэр, аргачлалыг хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан.“Бодлогын шинэчлэл ба улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” хэлэлцүүлгийн үеэр “Улс төрийн санхүүжилт ба намын хөгжлийн чиг хандлага” сэдвээр улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од, “Улс төрийн намын санхүүжилтийн үндсэн хэсгүүдийн тухай” сэдвээр Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн парламентын асуудал хариуцсан хөтөлбөрийн дарга Сайм Ван Дэр Стаак, “Улс төрийн сангийн олон улсын туршлага” сэдвээр Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн зөвлөх Биярта Тора, “Улс төрийн сангийн санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжит хувилбар” сэдвээр УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар илтгэл тавилаа.



















































