

Энэхүү шагналыг хүртэх магадлалтай гол нэр дэвшигчид нь "Барселон" багийн Лионель Месси болон Андреас Иниеста, түүнчлэн Мадридийн "Реал"-ын Криштиану Роналду нар юм. Месси нь энэ шагналыг сүүлийн 3 жил дараалан хүртээд байгаа билээ.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгох шагналыг улс орнуудын үндэсний шигшээ багуудын дасгалжуулагч нар болон дэлхийн шилдэг спортын хэвлэлүүдийн сэтгүүлчдийн өгсөн саналаар тодруулдаг билээ. Ирэх 11 дүгээр сарын 29-нд хамгийн өндөр санал авсан 3 тоглогчийн нэрийг нэрлэх бөгөөд харин ирэх оны 1 дүгээр сарын 7-нд шагналын эзнийг зарлах болно.
"Алтан бөмбөг" шагналд нэр дэвшигчид:
Серхио Агуэро (Аргентин, "Манчестер Сити")
Марио Балотелли (Итали, "Манчестер Сити")
Карим Бензема (Франц, "Реал"/Мадрид/)
Джанлуиджи Буффон (Итали, "Ювентус")
Серхио Бускетс (Испани, "Барселона")
Икер Касильяс (Испани, "Реал"/Мадрид/)
Дидье Дрогба (Кот-д’Ивуар, "Шанхай Шэньхуа")
Радамель Фалькао (Колумби, "Атлетико")
Златан Ибрагимович (Швед, ПСЖ)
Андрес Иниеста (Испани, "Барселон")
Лионель Месси (Аргентин, Барселон")
Мануэль Нойер (Герман, "Бавари")
Неймар (Бразил, "Сантос")
Месут Өзил (Герман, "Реал"/Мадрид/)
Херард Пике (Испани, "Барселон")
Андреа Пирло (Итали, "Ювентус")
Серхио Рамос (Испани, "Реал"/Мадрид/)
Уэйн Руни (Англи, "Манчестер Юнайтед")
Криштиану Роналду (Португал, "Реал")
Яя Туре (Кот-д’Ивуар, "Манчестер Сити")
Хави (Испани, "Барселона")
Робин ван Перси (Голланд, "Манчестер Юнайтед")
Хаби Алонсо (Испани, "Реал"/Мадрид/)