Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас эхлэн Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн таван албан хаагчийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан билээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр хорьж эрүүгийн хэрэг үүсгэн зургаан cap шалгасны эцэст Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа хэлэхдээ "Цагдаа нарт холбогдох авлигын хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлсэн. Одоо манайд Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт холбогдох хэргийг шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад гол хоёр хүнийг нь эрэн сурвалжилсаны хүчинд саатуулсан байгаа. Үндсэндээ зарим нөхөд Хятад руу гарчихаад орж ирэхгүй байсан нь хэрэг удаашрах нөхцөл болсон гэж хэлж болно. Ер нь цагдаагийн ажилтнуудтай холбогдсон хахуулийн хэрэг үндсэндээ тогтчихсон. Үүний цаана олон асуудал бий. Бид үүнийг тогтоохоор шалгаж байна" гэв.
Олны анхаарлыг зүй ёсоор татаж буй уг хэргээр өдгөө цагдаагийн офицер хоёр, ахлах ахлагч хоёр, Төмөр замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нарын долоон хүн цагдан хоригдож байгаа юм.




















































Сэтгэгдэл (5)