“Сэнди” хар салхины улмаас нислэг нь цуцлагдаад байсан Нью-Йорк хотын олон улсын хоёр том нисэх буудал лхагва гарагт ажиллаж эхлэх тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

“Сэнди” хар салхины улмаас нислэг нь цуцлагдаад байсан Нью-Йорк хотын олон улсын хоёр том нисэх буудал өнөөдрөөс ажиллаж эхлэх тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Мөн Нью-Жерси мужийн Ла-Гардиа олон улсын нисэх буудал зарим чиглэлийн нислэг үйлдэхээ зарласан тухай Нью-Йорк, Нью-Жерси мужийн Тээврийг удирдах газруудаас мэдэгдсэн байна. Нью-Йоркийн Жон Кеннедийн нэрэмжит, Ньюарк, Нью-Жерси мужийн Ла-Гардиа олон улсын нисэх буудлууд нэг өдөрт 300 мянган зорчигчдод үйлчилдэг юм. Хар салхины улмаас АНУ-ын зүүн эргийн хотуудад ням гарагт 18 мянган нислэг цуцалсан ажээ.
Сэтгэгдэл (1)