Хувиргасан Амьд Организмыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежмент сэдэвт үндэсний анхдугаар сургалт

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны дэргэдэх Био аюулгүй байдлыг хангах Үндэсний хороо ба Био аюулгүй Байдлын Чадавхийг Бэхжүүлэх төсөл, мөн Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэн хамтран Хувиргасан Амьд Организмыг (XAO) тодорхойлох, түүний эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежмент сэдэвт үндэсний анхдугаар сургалтыг 2012 оны 10-р сарын 30-наас 11 сарын 2-ныг дуустал холбогдох мэргэжилтэн болон эрдэмтэн судлаачдад зориулан зохион байгуулж байна. Тус сургалтанд сургагч багшаар НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн шинжээч Доктор Д.Дорохов урилгаар оролцож байна.
Сургалтын гол зорилго нь холбогдох мэргэжилтэнүүд, эрдэмтэд ХАО-ыг илрүүлэх арга барилд суралцах, илрүүлсэнээр хэрхэн ямар аргачлалаар XAO-ын эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийг хийхэд суралцах юм.