Тайванийн Тайпей хотноо Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын тамирчид хоёр дахь хожлоо авлаа. Өчигдөр нээлтийн тоглолтдоо Хонгконгийн багийг хожсон тэд өнөөдөр БНХАУ-ын хүчирхэг өрсөлдөгчөө буулган авсан юм. ОУХМ Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын дасгалжуулагчтай Монголын шигшээ баг Хятадын багийг 70:67 харьцаатай хожив. Монголын сагсан бөмбөгчид ирэх баасан гаригт 17.00 цагт БНСУ-ын багтай тоглоно.

Сэтгэгдэл (3)