Энэ сард үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга цолоор энгэрээ мялаасан аймгийн заан Бередимуратын Серик Хонг Конг улсад болсон сумо бөхийн дэлхийн аваргаас -100 кг-ийн жинд түрүүллээ. Хэдхэн хоногийн өмнө Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл зүүсэн Б.Серик ийнхүү бөхийн олон төрөлд амжилттай сайн барилдаж байна. Монголчууд энэ удаагийн дэлхийн аваргад гайхамшигт амжилт үзүүлсэн бөгөөд дөрвөн алт, нийт 12 медаль хүртсэн юм. Өсвөр үеийн бөхчүүдээс +100 кг-ийн жинд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн начин Даваасүрэнгийн Аззаяа мөн аваргын алтан медаль зүүсэн байна.

Насанд хүрэгчдээс 2001 оны үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаанаас хүрэл хүртэж байсан Рэнцэндоржийн Гантөгс алтан медаль хүртэж, үнэмлэхүй жинд Г.Наранбат дэлхийн хошой аваргын болзол хангасан байна.
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Төгөлдөр, шигшээ багийн дасгалжуулагч Ц.Шийрэв, Ц.Мягмарсүрэн нар Монголын багийг ахлан явсан бөгөөд манай сүмочид түүхэн дээд амжилтаа үзүүлжээ.
Сэтгэгдэл (3)