Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2012-2013 оны улирал эхэллээ. Хуваарь ёсоор 10.30-нд буюу өнөө өглөө Кливленд – Вашингтон, Майами – Бостон багуудын тоглолт болж амжилттай өндөрлөлөө. Өнгөрсөн улирлын аваргууд Бостон Селтиксийг хүлээн авч 120: 107-р буулгаж авлаа. Хитчүүд энэ тоглолтонд жигд тоглолтыг үзүүлж 4 үед 31:25, 31:29, 31:22, 27: 31 гэсэн оноог авсан байна. Леброн Жеймс шилдэг тоглолтыг үзүүлж манлайлсан бөгөөд 26 оноо, 10 самбар, 3 дамжуулалт өгчээ. Харин Бостонгоос Рондо 20 оноо, 7 самбар, 13 дамжуулалтаар багаа тэргүүлсэн юм.

Кливленд хотноо Кавалиерсчууд Вашингтоны Шидтэнүүдийг хүлээн авч 94:84-р хожин буцаалаа. Скоттын залуус тоглолтын эхнээс санаачлагатай тоглосны хүчинд өрсөлдөгчөө тоглолтын төгсгөлд 10 онооны зөрүүгээр хожиж чадсан юм. Кливлендээс Кайрие Ирвин 29 оноо авсан бол Андерсон Вареяао 9 оноо, 23 самбар авсан байна. Ийнхүү Кливленд, Майами багууд улирлыг хожлоор эхлүүллээ.