Хөл
хүнд болсон талаарх шуугиан ихэнхдээ Холливүдийн оддыг хамардаг билээ.
Харин энэ удаа дэлхийн хамгийн хатуу үндэстэн болох Хойд Солонгос, энэ
улсын тэргүүн хатагтайг дайрлаа хэмээн CNN бичжээ.
Хөл хүнд болсон талаарх шуугиан ихэнхдээ Холливүдийн оддыг хамардаг билээ. Харин энэ удаа дэлхийн хамгийн хатуу үндэстэн болох Хойд Солонгос, энэ улсын тэргүүн хатагтайг дайрлаа хэмээн CNN бичжээ. Залуу удирдагч Ким Чин Уны эхнэр Ри Сол Жу хоёр сарын турш олны өмнө гараагүй билээ. Харин тус улсын мэдээллийн агентлаг KCNA-ийн өнгөрсөн даваа гаригт олонд дэлгэсэн тэргүүн хатагтайн урт хүрэмтэй зураг түүнийг гэдсээ нууж байгаа хэмээн сэжиглэхэд хүргэжээ.
Тэргүүн хатагтай Ри Сол Жу өнгөрсөн даваа гаригт Ким Ир Сений нэрэмжит Цэргийн сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэсэн тоглолтыг нөхөртэйгөө хамт үзэж, хөл бөмбөгийн тэмцээн үзсэн байна. Энэ үеэр авсан зургийг KCNA нийтэлсэн аж.
CNN-ий мэдээлж буйгаар тэргүүн хатагтайн хөл хүнд болсон талаарх мэдээлэл Хойд Солонгосоос илүү гадны улсуудын анхаарлыг татаж байгаа юм байна. Хойд Солонгосын тэргүүн энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Д.Идэр























































