Завхан аймгийн ургамал суманд хууль бусаар алт олборлож буй 1350 иргэнийг албадан тарааж байна.

Завхан аймгийн ургамал суманд хууль бусаар алт олборлож буй 1350 иргэнийг албадан тарааж байна. Одоогийн байдлаар тус иргэдийг харъяаных нь аймаг, суманд хүлээлгэн өгч байгааг орон нутгийн цагдаа нар мэдээллээ. Бэлчээрийн газар нутаг сүйтгэсэн зарим иргэнд эрүүгийн хуулийн 214-д заасан үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, ХААЯ-ны мэргэжилтнүүдийн тогтоосноор “нинжа” нар малын бэлчээрийн 30 гаруй километр талбайг сүйтгэж байгаль, экологид их хэмжээний хохирол учруулжээ. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон нийгмийн хэв журам сахиулах үүрэгтэй цагдаагийн хүрээг Ургамал суманд түр байгуулаад байгаа аж.