Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтыг энэ сарын 12-нд эхлэхээр зохицуулжээ. Боловсролын сайдын 2011 оны 369 дүгээр тогтоолын дагуу сурагчдын амралтыг арваннэгдүгээр сарын 12-23-ны хооронд байхаар болгосон байна. Ингэснээр ЕБС-ийн 1-11-дүгээр ангийн сурагчдын амралтыг хуучин хэвээр нь үлдээхээр болсон юм. Энэ сард орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан сурагчдын амралтын хугацааг өөрчлөх тухай мэдээлж байсан билээ. Улмаар “Сурагчдын амралтанд өөрчлөлт оруулах тухай” тушаал гаргасан байсан ч үүнийг хүчингүй болгохоор болсон байна.
Сэтгэгдэл (1)