“Скайтел” групп 2012 оны сүлжээ төлөвлөлтийн ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Онгон, Түмэнцогт, Сүхбаатар, Бичигт сумдад сүлжээгээ амжилттай оруулсанаар Сүхбаатар аймаг 100% Скайтелийн сүлжээтэй боллоо. Энэхүү сайхан мэдээг Сүхбаатар аймгийн хэрэглэгчидтэйгээ хуваалцан сүлжээ нэвтэрсэн сумдад нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан нь Эрдэнэцагаан сумаас эхэллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр “Скайтел” групп шинэ хэрэглэгчидээ өлгийдөн авч өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцууллаа.

Сүлжээний нээлтэнд оролцож буй хэрэглэгчдийн сэтгэгдэл:
Г. Наранбаяр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн
“Скайтел групп” өндөр хурдын интернэт 3G-г манай суманд нэвтрүүлсэнд миний зүгээс их баяртай байна. Аймгийн төвөөс хол зайтай манай сумын хувьд залуучуудад интернэт хэрэглээ тэр дундаа 3G хэрэглээг сурталчилсан сайхан арга хэмжээ боллоо. Сумын төвийн залуус бид хотын залуусаас дутахааргүй гар утас болон үйлчилгээг хэрэглэж түүнд хамрагдаж чадаж байна. Баяртай байна.
Скайтелийн хэрэглэгчид Сүхбаатар аймгийн аль ч суманд очсон 3G сүлжээг ашиглан өндөр хурдны интернэтэд орох боломжтой болж хэрэглэгчиддээ улам илүү ойртсоор байна.