“Би эмэгтэй хүн” өнөөдөр нээлтээ хийнэ

Инээдмийн төрлийн кинонд шигтгээ болсон сонирхолтой дүр бүтээж чаддаг жүжигчин Б.Навчаад зориулан Г. Мөнхжаргал зохиол бичжээ. Эмэгтэй хүний олон дүр төрхийг нэг жүжигчнээр илэрхийлүүлсэн “Би эмэгтэй хүн” уран сайхны киноны нээлт өнөөдөр Тэнгис кино театрт 16 цагаас болно. Киноны найруулагчаар С.Бэхбаатар ажиллажээ. Киноны зохиолч Г.Мөнхжаргал өмнө нь “Амьдралд тавтай морил”, “Валентиний захидал” киног продюсерлэн кино урлагт ажиллах болжээ.Киноны туслах дүрд залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, П.Баттөр, А.Баттүшиг, Н.Нараа нар тогложээ.