Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны хөтөлбөрийг хүргэж байна.
Өнөөдөр, хурдан морь соёолон, даага уралдана. Үндэсний бөхийн 3-9 даваа барилдаж, үндэсний сур харваа, шагайн харваан шигшээ шувтарга тоглолтууд болно. Мөн энэ өдөр өсвөрийн бөхийн аваргууд тодорно.