
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын спортын хороо” албан ёсоор байгуулагдаад удаагүй байгаа. Тус хорооны даргаар сонгогдсон Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган тэргүүтэй спортын шилдэг тамирчид ажилдаа аль хэдийн оржээ. Тэд олон ажил санаачилж эхлүүлж буйн нэг нь дугуйн замтай болох асуудал юм. Нийслэлийн авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээвэр зорчдог, мөн улсын дугаарын төгсгөлөөр автомашины хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр нь замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулж байгаа. Үүний зэрэгцээ нэгдүгээр эгнээгээр мотоцикль болон унадаг дугуй зорчих боломж нөхцлийг судалж үзэхийг “Залуучуудын спортын хороо” хотын дарга Э.Бат-Үүл болон ЗЦГ-т санал болгож байгаа гэнэ. Бусад орны жишгээр томоохон хотуудад дугуйн зам заавал байдаг. Энэ нь олон талын ач холбогдолтой, хүмүүсийн эрүүл мэндэд ч чухал ач холбогдолтой гэж спортынхон үзжээ. Дугуйн замтай болохыг залуучууд дэмжиж байгаа бөгөөд хамгийн гол нь аюулгүй зорчих боломж нөхцлийг сайтар бүрдүүлэх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл (1)