зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нар Батсүмбэрийн Улсын асрамжийн газрын хөгшчүүдтэй уулзав

2012-11-01
0
ЖИРГЭХ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болох З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр /өчигдөр 2012.10.31/  Төв аймгийн Батсүмбэр сумын гуравдугаар багийн нутаг, Баянголын аманд байрлах Улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
bainga 3УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болох З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр /өчигдөр 2012.10.31/  Төв аймгийн Батсүмбэр сумын гуравдугаар багийн нутаг, Баянголын аманд байрлах Улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын асрамжийн газар нь 1924 онд Маршил Х.Чойбалсангийн санаачлагаар Улаанбаатар хотод “Махан дов” хэмээх газар анх байгуулагдаж, 1956 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байрлаж байжээ. Харин 1967 оны тавдугаар сарын 22-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Баянголын ам” хэмээх газар нүүлгэн шилжүүлэх шийдэр гарснаар одоогийн буй энэ нутагт суурьшжээ.

Уг асрамжийн газрын барилга 1982 онд ашиглалтанд орсон. Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг энэхүү асрамжийн газарт дунджаар 130-150 хүнийг хүлээн авдаг ч 2010 оныг  хүртэл асаргаа үйлчилгээний  талаарх тогтсон стандарт огт байгаагүй ажээ. Одоогийн байдлаар 110 гаруй хүн асруулж байгаа бөгөөд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож эхэлсэнтэй холбоотойгоор асруулагч нар цөөн байгаа талаар Улсын асрамжийн газрын дарга Д.Цэндсүрэн гишүүдэд мэдээлэл өгч байсан юм.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ, Бид шалгалт хийх гэж зорьсондоо бус танай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа хэр хэвийн явагдаж байна, Нийгмийн халамжийн хууль бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсэх талаар, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс ямар дэмжлэг, тусламж хэрэгцээтэй байгааг мэдэх зорилготой байгаа юм хэмээгээд  Улсын асрамжийн газарт өмнөх парламентын үед үзүүлж байсан дэмжлэг, ажилтнуудын нийгмийн асуудал, мэргэшсэн байдлын талаар асууж тодрууллаа. Улсын асрамжийн газарт 48 ажилтан ажиллаж байгаагаас хоёр нийгмийн ажилтан, найман гэрээт ажилтан, захиргаа аж ахуйн салбарт арав, хүн эмнэлэгт хорь, гал тогоонд долоон хүн ажиллаж байгаа аж. Эмч, сувилагч, асрагч нар нь төрийн үйлчилгээний ажилтан хэдий ч асрамжийн газар нь Эрүүл мэндийн яамандаа бус Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт харьяалагддаг учир бусад эмнэлгийн байгууллагын ажилтнуудын адил нэмэгдэл, урамшуулал авдаггүй нь бас нэгэн бэрхшээл байдаг гэв. Хуулиндаа асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй,  бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай ахмад настан буюу 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авахаар заасан байдаг ч асруулж байгаа иргэдийн 45 орчим хувь нь сэтгэцийн өөрчлөлт, оюуны хомсдолтой хүмүүс байдаг байна. Гурван давхартаа сувилгааны тасагтай, байнгын асаргаа шаарддаг хэвтрийн 22 хүн байдаг.   Хамгийн ахмад нь 100 настай, харин 80 насыг зооглох гэж буй Ш.Лхамсүрэн гуай хамгийн удаан буюу 41 дэх жилдээ асруулж байгаа аж. 40-өөс доош насны хорь гаруй хүн байгаа, хэдийгээр хууль зөрчсөн үйлдэл ч харж хандах хүнгүйн дээр цаашлаад хүний амь настай холбоотой асуудал учраас авахаас өөр аргагүйд хүрдэг.  Нэг үгээр хэлбэл энд “Насанд хүрсэн хүүхдийн цэцэрлэг”  ажиллаж байгаа хэмээн тус асрамжийн газрын дарга гишүүнд хариулт өглөө. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн асруулагч нарын эмчилгээ, оношлогоо, эмийн хангамжийн талаарх асуултанд, Жилд  500 гаруй сая төгрөгийн төсөвтэй. Хоол хүнсэнд 100 сая, хувцас 16 сая, эм тарианд 5 орчим сая төгрөгийг зарцуулдаг. Жилд хоёр удаа эмч нар ирж үзлэг хийдэг хэмээгээд ойр зуурын эмчилгээ шинжилгээг сумын төвийн эмнэлэгтээ хийлгэдэг. Гэвч цаг үеэ дагаад хавдартай, 3-4 төрлийн суурь өвчтэй хүмүүс ихээр ирэх болж, хотод очиж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхэд дамжлага, очер дараалал ихтэй байдаг нь ихээхэн чиргэдэл үүсгэдэг. Наад зах нь эхний өдөр шинжилгээгээ өгөөд, дараагийн өдөр нь хариугаа авдаг. Хотод таних ах дүү, хамаатан садан байхгүй энэ хүмүүс хаана хонох уу, тэрбүр буудалд хонуулах төсөв мөнгө байхгүй, авч явсан ажилнууд нь дагуулаад л ах дүүгийнхээрээ хонуулдаг. Тиймээс энэ талаар төр засгаас арга хэмжээ авч өгөөч хэмээн хүсэж байсан юм.

Өмнө нь асруулагч ахмадуудын тэтгэвэрийн 30 хувийг өөрсдөд нь олгож, үлдсэн 70 хувийг орон нутгийн төсөвт оруулдаг байсныг зогсоож, 70 хувийг ахмадуудад, 30 хувийг асрамжийн газрын төсөвт суулгадаг болжээ. Гэхдээ уг 30 хувийг тухай ахмадын нэр дээр байршуулж, шаардлагатай үед зарцуулж байхаар дотоод журмандаа өөрчлөлт оруулсан байна.

Мөн байнгын хорооны гишүүд асруулагч нартай уулзалт хийсэн. Гэр орон нь болсон асрамжийн газартаа сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй, ахмад настангаар нь ангилсан төрөлжсөн асрамжийн газар байгуулж өгөхийг эрхэм гишүүдээс хүсч байлаа. Хаягдал материалаар гар урлалын бүтээл урлаж, долоон хүний бүрэлдэхүүнтэй асруулагч нарын зөвлөл ажиллахын зэрэгцээ Болжмор, Мазаалай зэрэг зургаан бүлэгт хуваагдан нийгмийн ажилд идэвхитэй оролцдог. Өглөө бүрийг мэдээллийн цагаар эхэлж, бүлгийн дарга, ширээний дарга, давхарын дарга, гэрэл хариуцсан дарга гэх мэтээр нэгнээ томилж, урамшуулж, дэгтэй, зохион байгуулалттай ажиллаж, амьдардаг аж.

bainga

bainga 4


bainga 2

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    11 цаг 35 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    14 цаг 36 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    14 цаг 43 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    14 цаг 50 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    14 цаг 53 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    14 цаг 59 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    15 цаг 21 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    17 цаг 37 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    17 цаг 44 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    18 цаг 21 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    18 цаг 50 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    19 цаг 40 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    19 цаг 43 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    20 цаг 22 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    22 цаг 31 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    22 цаг 46 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 54 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    22 цаг 58 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    23 цаг 1 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    23 цаг 17 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК