Жүдочид шинэ ордонтой болно
2 цаг 22 минутын өмнө
Жүдочид шинэ ордонтой болно
Монгол, Японы хамтарсан “MJ” нийгэмлэгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн уламжлалт тэмцээн саяхан болж өндөрлөсөн билээ.

Монгол, Японы хамтарсан “MJ” нийгэмлэгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн уламжлалт тэмцээн саяхан болж өндөрлөсөн билээ. Тэгвэл 10 дахь удаагаа зохиож буй тус тэмцээний үеэр Японоос ирсэн төлөөлөгчид манай улсад жүдо бөхийн ордон, дэвжээ байгуулахад хөрөнгө оруулалт оруулахаа мэдэгдсэн юм. Жүдогийн шинэ ордон барих талаар олон жилийн өмнөөс ярьж буй хэдий ч барих газрын асуудлыг шийдээгүй юм байна.