Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны уран
бүтээл “Үүлэн домог” дуугаараа сонсогч таны сонорыг мялаах гэж байна.
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны уран бүтээл “Үүлэн домог” дуугаараа сонсогч таны сонорыг мялаах гэж байна. Энэ дуугаа тэрээр өөрийн 10 дахь бие даасан шинэ цомгийн нээлт, эхлэл болгон өнөөдөр зөвхөн өөрийн “Facebook” дэх албан ёсны хуудсаараа дамжуулан цацах гэж байгаа юм. Уг дууны аяыг дуучин Д.Болд өөрөө зохиосон бол шүлгийг сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бичжээ.Хамгийн сонирхолтой нь энэхүү дуугаа тэрээр сүүлийн үед содон хэмнэл, үглэлтээрээ залуусын анхаарлыг татах болсон реппер Rokit Bay-тэй хамтран дуулсан байна.
Энэ дашрамд, уг дууны клипийг үзэгчдэд хүргэсний дараа Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын шүлгээр бүтээсэн “Намрын тухай бодол” дуугаа сонсогч фэнүүдийнхээ сонорыг мялаахаар зэхээд байгаа гэнэ. Алтан шаргал намрын тухай дуулах энэхүү дууны клипийг мөн “V” студийнхэн бүтээж байна. Харин яг одоогоор Д.Болд “Монгол поп-2” цомогтоо багтаж буй дараагийн уран бүтээл “Монгол түмэн” дууныхаа зураг авалтанд ороод завгүй явна.
Д.Ундрах 24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)