Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч,
ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама Сэнди хар шуурганд
өртсөн Нью Жерси мужид зочилсон байна. Тэрээр Атлантик хотын иргэдтэй
уулзаж, санал бодлоо солилцож, хохирлын байдалтай танилцсан байна. Найман
сартай охиноо живхтэй нь тэвэрч гараад, өөр эд зүйлээ авч үлдэж
чадаагүй Бригантин хотын эмэгтэйг тэвэрч "Энэ газарт л үндсэн тусламж
ирэх ёстой" хэмээн Обама хэлжээ. Барак Обама "Бид хэрэггүй шат дамжлага,
хүнд суртлыг тэвчиж чадахгүй. Би 15 минутын дүрэм баталсан, хэн ч
байсан хамаагүй 15 минутын дотор хариу өгч хэрэгтэй зүйлээр нь аль болох
туслах ёстой" хэмээн хэлсэн байна. Хэдийгээр Обама албан үүргээ гүйцэтгэж яваа ч өмнөх уулзалтуудыг бодоход иргэдтэй арай л дотно байв. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын зургаанд болно.

Найман сартай охиноо живхтэй нь тэвэрч гараад, өөр эд зүйлээ авч үлдэж чадаагүй Бригантин хотын эмэгтэйг тэвэрч "Энэ газарт л үндсэн тусламж ирэх ёстой" хэмээн Обама хэлжээ.
Барак Обама "Бид хэрэггүй шат дамжлага, хүнд суртлыг тэвчиж чадахгүй. Би 15 минутын дүрэм баталсан, хэн ч байсан хамаагүй 15 минутын дотор хариу өгч хэрэгтэй зүйлээр нь аль болох туслах ёстой" хэмээн хэлсэн байна. Хэдийгээр Обама албан үүргээ гүйцэтгэж яваа ч өмнөх уулзалтуудыг бодоход иргэдтэй арай л дотно байв. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын зургаанд болно.
Д.Идэр












Сэтгэгдэл (2)