Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14,132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан. Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 08:00 цагийн байдлаар 53 дэд өртөөний 10,020 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээжээ. Одоогийн байдлаар зоорийн давхарт ус орсон байдал болон болзошгүй эрсдлээс сэргийлж 22 дэд өртөөний 43 байрны 4112 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлаад байна.