Саяхан
100 жилийнхээ ойг тэмдэглэсэн тус салбарын даргаар хэн томилогдох талаар хэд хэдэн таамаг байгаа ч гаальчдын ярьж буйгаар, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, дэд
сайд асан Б.Ариунсан, ГЕГ-ын дэд дарга асан А.Мурат нарыг зүтгүүлж
байгаа гэх. Гурвуулаа АН-ын хүн. Эрх баригч намын гишүүн болох энэ гурван эрхэм УИХ-ын
сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодож, өрсөлдөгчдөө тахимаа өгсөн.
УИХ-ын сонгуульд гурван удаа нэр дэвшиж, төр сөн нутагтаа гурвантаа
бүдэрсэн Б.Ариунсанг Ерөнхий сайдын дотнын хүний нэг гэдэг юм билээ.
Сонгуульд ялалт байгуулаагүй түүнийг Ерөнхий сайд сайдын сэнтийд
суулгахаар зүтгүүлж, намынхан нь эсэргүүцсэнээр татаж байсан юмдаг.
А.Муратын хувьд гаальд шинэ хүн биш, тус газрын дэд даргын алба хашиж
байгаад, Сонгуулийн хуулийн дагуу ажлаа өгч өрсөлдөөд бүдэрсэн. Харин
Ц.Сэдванчиг АН-ын нэр хүндтэй зүтгэлтнүүдийн нэг боловч сонгуульд унаж,
суудал алдсан гэдгээр нь дургүйцэх хүмүүс нэлээд байгаа гэсэн.




















































Сэтгэгдэл (9)