
Энэ сарын 02-03-ны өдрүүдэд Хан-уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордонд хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, цол зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, олон улсын тэмцээнд орох шигшээ баг бүрдүүлэх, залууучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж бие бялдрыг чийрэгжүүлэх, энэ спортыг сурталчилах, тэдний залгамж халааг бэлтгэх зорилгоор Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах Гандболын тэмцээн зохион байгуулагдана.

Энэ сарын 02-03-ны өдрүүдэд Хан-уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордонд хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, цол зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, олон улсын тэмцээнд орох шигшээ баг бүрдүүлэх, залууучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж бие бялдрыг чийрэгжүүлэх, энэ спортыг сурталчилах, тэдний залгамж халааг бэлтгэх зорилгоор Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах Гандболын тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээнд Дархан, Баянхонгор, ЭМШУИС, МУБИС, ҮБТДС, Хууль Сахиулахын их сургууль, Мон-Алтиус БТДС, Ирээдүй зэрэг нийслэл, хөдөө орон нутгийн эрэгтэй, эмэгтэй нийт 28 багийн 300 гаруй тамирчид оролцоно. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУБИС-ийн БТС-ийн сургалтын албаны дарга, Олон улсын шүүгч Д.Энэбиш ажиллах юм. Багуудыг хэсгүүдэд хувааж тойргийн журмаар өрсөлдүүлэн хэсэг тус бүрээс шалгарсан багуудыг олимпийн системээр тоглуулж медальт багуудыг шалгаруулна.