Өчигдөр орой УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө спикерт өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай Төрийн ордонд зодолдсоноосоо болж ийнхүү өргөдлөө өгсөн гэж байгаа боловч үүнээс том шалтгаан бий гэж МАН-ын эх сурвалж мэдээлэв.Гэвч У.Хүрэлсүхийн энэхүү шийдвэрийг намын гишүүд “У.Хүрэлсүх ганцаарчилсан тоглолт хийж, ийм шийдвэр гаргах ёсгүй. Түүнийг гишүүнээсээ татгалзах эсэхийг Бага хурлаар шийдэх ёстой” гэжээ.
Хэрвээ У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзсан тохиолдолд МАН-ын жагсаалтын дагуу Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл намын листээр УИХ-д орж ирэх аж.




















































Сэтгэгдэл (14)