
Уулзалт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яаманд болж, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ноён Шаллер, ГХЯ, Стратегийн судалгааны хүрээлэнгийн холбогдох хүмүүс, Афганистанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн удирдах бүрэлдэхүүн болон Бундесверийн сургагч багш нар оролцож, ажиллагааны өмнөх бэлтгэлийн талаар санал бодлоо солилцов.
34 хүний бүрэлдэхүүнтэй германы цэргийн сургалтын баг өнгөрсөн сарын 12-ний өдрөөс эхлэн Таван толгойд ажиллагааны өмнөх сургалтыг хамтран явуулж байна. Манай цэргийн баг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд бэлтгэлээ хангасны дараа 11 дүгээр сарын дундуур ажиллагааны газар орныг зорих аж.