Наймдугаар сарын 14-н буюу өчигдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн.
Тэгвэл тус гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Тодруулбал ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдлаа.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв