
Монгол улсын засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран
бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын
уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлд санхүүжилт олгодог.

Монгол улсын засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлд санхүүжилт олгодог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос (Хуучин нэрээр) зарласан 2012 оны энэ тендерт Ц.Түмэнбаярын "Мөрөөдлийн үзэг" зохиол (Төслийн баг) шалгарсан юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, телевизийн найруулагчаар соёлын гавьяат зүтгэлтэн Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, туслах найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна.
Тендерт Нийслэлийн “Улаанбаатар”
чуулга хамтран оролцсон. Тус чуулгын тайзнаа сурагчдын амралтыг
тохиолдуулан энэ сарын 13-нд нээлтийн тоглолтоо хийх аж. Жүжгийг "Хөх
гацуурхан" театрын жүжигчид тоглох бөгөөд энэ жүжгээр театрынхаа албан
ёсны нээлтээ хийх юм байна. Харин 13-16-нд “Улаанбаатар” чуулгад, 17-нд
Монголын хүүхдийн ордны тайзнаа тоглох юм.Д.Ундрах 24tsag.mn