Шарилжгүй Улаанбаатар аяны хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-20-ны өдрүүдэд үргэлжилж байна. Аяны хүрээнд УБЗАА-ны дэргэдэх иргэдийн бүлэг 120 хүний бүрэлдэхүүнтэйгээр 358,012 ам метр талбайн шарилж, луулийг цэвэрлэжээ. Тодруулбал, Энхтайвны гүүрний баруун зүүн тал, Буянт-Ухаа спорт цогцолбор, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны далан, Өнөр хорооллын арын далан, Маршалын гүүрнээс зүүн тийш дугуйн зам, Гэсэр сүмийн хоёр талын даланг цэвэрлэсэн байна.