Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шатрын хүү НОЁН болдоггүй

2023-8-22
0
ЖИРГЭХ

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн гар хүрэхгүй салбар гэж үгүй боллоо. Тэрбээр хошин урлагийн жүжигчдийг хүртэл “мад” тавих гээд “даапаалж” суусан нь саяхан. Хүний эрхийг зөрчигч “алиалагч” хэмээн өөрөө хүний эрхийг зөрчсөн үг хэлж байв.

Дарга боллоо гээд юм болгон руу хошуу дүрж, хумсаа шигтгээд явж болно гэж тэр бодсон бололтой. Ингээд түүний бөхийн спорт руу “цүлхийтэл” орсон бахдам түүхээс хуваалцъя.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга болж, баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, монгол бөхийн барилдааныг дэлхийн спорттой андууран “холион бантан” хутгасан болохыг энэ жилийн наадам нотлон харуулсан билээ. “Хоёр бөх хаялцахгүй” хэдэн ч цаг зогсож мэдэх нь төрийн ажлыг “самрах” хэмжээнд хүрчээ.

Ингэж өв соёлоо хүртэл “цагаар хуульчилдаг” болов. Энэ бол хэн нэгэн бөхийн ялагдал, ялалт дээр дэвхцэн баярлах бус үнэн хүч, уран мэхийг үзэн жилдээ нэг уухайлдаг ард түмний баяр юм. Чухамдаа битүү хатуу үг хэллэг уншсаар соёлын мөн чанарыг төдийлөн ухаж ойлгох сэтгэл зүрхгүй болчихно гэж баймгүй.

Допингийн эсрэг үндэсний төвөөс “нэг бөхийн хариу ирээгүй" гэсэн мэдээлэл аль хэдийн тарж, хэний шинжилгээний хариу болохыг ч жиг жуг ярьсаар байна. Гэтэл өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд хийсэн мэдэгдэлдээ “хариуцлагагүй хандаж” бараг л “Б сорьцийн шинжилгээ өгөхөөс өмнө тэрхүү бөхийг дүүжиллээ”. Хуулийн үг үсэгтэй 10 гаруй жил харьцсан хүн гэгдэх боловч үг хэлэх хариуцлага гэж “А” ч алга.

32 шинжилгээний хариу “үхрийн баас” шиг цувсны ард хардлага дагуулсан олон асуулт үлдэж байгаа юм. Допинг гэмэгц л “тохироо”, “үзэмж” гэх яриа чих дэлсдэг болсоор өчнөөн жилийн нүүрийг үзэж байна.

Түүхэнд байхгүй алдааг манай “дарга нар л гаргаж ирж чадна”. Түрүүний бөөс толгойд гарна гэгчийн үлгэрээр тэд монгол бөхийн цол чимэг дээр “тоглодог” болсон. Ингэтэл нь монгол наадам, өв соёлыг доройтуулав.

П.Сайнзориг асуудал гарахад “бөөрөнхийлж” л суудаг.  Аль болох өөрөөсөө холдуулж, ямар нэгэн тайлбар хийчихсэн л явах. Наадмаар ч мөн “хоёр бөх” уучлалт гуйсан хэмээн хийсэн зүйлээ өөрөө өөртөө цагаатгаж байлаа.

“Дүрмийн дагуу бөхчүүдийн эрүүл мэнд болон олон нийтийг чилээхгүйгээр уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзэх ёстой гэсэн агуулгыг шигтгэсэн юм” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байна билээ. Тийм амар зүйл бодно. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл идэвхээр давсаар “аваргатай” болж мэдэх арвин их ирээдүй бидэнд харагдаж байна.

Мөн “Допин”-ийн шинжилгээг  Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хяналт дор авсан гэж байгаа. Энэ бол хардаж, сэрдэхгүй байх үндэслэл биш.

Шинжилгээний хариу уван цуван ирсэн гэж байгаа нь энэ жилийн наадмын бөхчүүд гэхээс илүү нэр бүхий дарга нарыг сэрдэхэд хүргэж буй юм.

П.Сайнзориг  “Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээг хариуцдаг. Бид тэр байгууллагын ажлыг мэдэхгүй байна” гэж байсан атлаа шинжилгээний хариу барьчихаад “савчаад” сууж байгаа нь бас л элгийн.

Эцэст нь, допинг хэрэглэж хайран залуу нас, эрүүл мэндээ үрэн таран хийж хүрсэн алдар нэрээс доош унахдаа “хэн ч биш” болдгийг бөхчүүд харж л байгаа биз. Өөрсдийгөө бас хамаг л зүйлээ зориулж байгаа бөхийн спорт, өв соёлоо хайрлаж чадахгүй бол энд ямар ч хүндлэл байхгүйг ойлгож ухаарах хэрэгтэй.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (59.153.86.102)
    Сайн зориг гэдэг энэ дарга чинь нилээн буурьтай гайгүй зөв дуугардаг хүн юмуу гэж ойлгогдсон Бас бусдад таалагдахгүй үг яриа шийдвэр гаргачихсан уу Буруу зүйлээ засч залаад зөвийгөө хөгжүүлээд явбал зүгээр дээ
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (37.65.172.103)
    Бөхөө гэж хэрүүлийн хэрэгсэл болж дээ. Хэрэлдээд л бай даа.
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.5)
    Энэ хүн ямар буруутай гэж, ажлаа хийж байгаа биз дээ, тэгээд ч бөхчүүд, бөхийн хэнээтнүүдэд таалагдах гэж ажил хийнэ гэж юу байдаг юм бэ, ер нь
    2023 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.64.191)
    бөхийг идэвхээр давуулж хэрэггүй. Хугацаандаа хаялцаагүй хоёр бөхийг хоёуланг нь хасдаг байх хэрэгтэй. Ингэж байж барилдаж байгаа нэртэй нэгнээ түшиж зогсохгүй. Харин уран мэхийг уралдуулан хийж давдаг болно. Ёс зүйтэй болно. Хүн чанартай болно гэсэн үг.
    2023 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.116.142)
    тэнэг бөхчингүүдээр удирдуулаад энэ уламжлал чинь сүүрлээ. бөх биш ийм хүмүүс шийдвэр гагаад явахад юу нь буруу байнаа. хамгийн чухал нь үзэгчидийг уйдаахгүй сонирхолтой байх нь чухал түүсээн тэр улсын цол хувь хүний амжилт бүтэн жилийн хөдөлмөр энэ тэр гэж жижигхэн хуцдагаа больж үз. нийт монголчуудад нэг бөхийн эрх ашиг ямар ч хамаагүй битий хуцалдаад бай бөхчингүүдээ бас орк сэтгүүлчээ
    2023 оны 08 сарын 22 | Хариулах
  • зочин (66.181.182.106)
    энэ Жаргал гэж ямар олгой толгойтой сэтгүүлч вэ! Манай энэ сайтууд бол бүтэхгүй ээ
    2023 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.168.8)
    Энэ ер нь хэтэрхий дүрдээ орчихсон залуу байна лээ. Бүх юмыг нэг саванд чихэж болдоггүй л байхгүй юу.
    2023 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.68.107.106)
    Удахгүй, 1 жил хүрэхгүйн настай л юм бна,
    2023 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    4 цаг 3 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 21 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    4 цаг 41 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    4 цаг 45 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    6 цаг 36 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    6 цаг 43 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    8 цаг 40 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 47 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    8 цаг 50 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    9 цаг 18 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    9 цаг 19 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    10 цаг 0 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    10 цаг 22 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    10 цаг 33 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    10 цаг 44 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    10 цаг 54 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    11 цаг 25 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    11 цаг 29 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    11 цаг 46 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    12 цаг 0 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК