Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шахмал түлшний тав дахь жилийн туршилт буюу Б.Чойжилсүрэнгийн улайрч буй 177 тэрбумын "шахаа"

2023-8-23
0
ЖИРГЭХ

Шулуухан л хэлье. Монголын төр “Тавантолгой түлш” компаниараа хотын иргэд дээр тав дахь жилдээ туршилт хийх гэж байна. Яаж гэж үү?!

Хотын утааны хор хуй дийлдэхээ больж, үүнээс үүдсэн өвчин зовлон, үхэл хагацал тасрахгүй олон жил болсон нь үнэн. Хотынхны хамгийн эмзэг цэг энэ. Харамсалтай нь үүнийг нэгмөр шийдэх гарцыг улстөрчид, эрх баригчид маань олж чадахгүй л байна. Олохгүйдээ биш, хүсэхгүйдээ байгаа бололтой.

Яагаад гэхээр, төр одоогоос таван жилийн өмнө сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан. Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд Засгийн газрын өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан. Ингээд 2019 оноос түүхий нүүрс түлэхийг хориглосон байдаг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжилтээ авдаг энэ компани “Энержи ресурс” ХХК-иас үнэгүй мидлинг, Хятадаас барьцалдуулагчаа, бас шуудайгаа худалдаж аваад шахмал түлш “үйлдвэрлэж” эхэлсэн. Товчхондоо, мидлинг, барьцалдуулагч гэдэг хоёр “эд анги”-аас шахмал түлш бүтдэг.

Шахмал түлшний 95 хувийг бүтээдэг гол түүхий эд болох мидлингийг “Энержи ресурс” ХХК нийлүүлж ирсэн. Тус компани Засгийн газартай “Нийгмийн хариуцлагын хүрээнд таван жилийн хугацаатай нийлүүлнэ” гэж гэрээ байгуулсан байдаг. Яг үнэндээ Засгийн газар мидлингийг нэхсээр байгаад авсан байдаг юм байна лээ. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 26-нд ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү “Дэмжлэг хүсэх тухай” 4/333 дугаартай бичиг, дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Хүсэлт гаргах тухай” Х/260 дугаартай бичиг, 2018 оны тавдугаар сарын 15-нд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Гэрээ байгуулах тухай” 0/1780 дугаартай албан тоот, 2018 оны долдугаар сарын 2-ны “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Гэрээ байгуулах тухай” 01/32 дугаартай бичиг, 2018 оны аравдугаар сарын 19-нд БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат “Төлөвлөгөө ирүүлэх тухай” 2018/185 дугаартай бичгийг тус тус “Энержи ресурс” ХХК-д илгээж байжээ. Эдгээрт “Энержи ресурс” ХХК-ийн зүгээс 2019 оны аравдугаар сарын 10-нд албан ёсоор тайлбар гаргасан. Түүндээ “Төр, засгийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу нийт 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг 100 хувь төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн” гэсэн. Бас тус компанийн захирал Г.Батцэнгэл “Засгийн газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцад ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг, мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм” гэж “жиргэсэн” байдаг юм.

“Энержи ресурс” ХХК-ийн нүүрсийг хэрэглэж буй тухайгаа Засгийн газраас УИХ-д “Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн буюу боловсруулсан нүүрсээр шахмал түлш хийх туршилтыг ШУА-ын Эрдэс боловсруулалтын хүрээлэнгээс 2014 онд явуулж, хямд өртөгтэй, стандартын шаардлага бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтойг нотолсон юм. Ухаа худагийн угаасан нүүрсээр хийсэн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2 дахин урт, илчлэг нь 1.7 дахин их учраас нийслэлд хэрэглэгддэг 1.1 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах бүрэн боломжтой гэдгийг тогтоосон.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажлын хэсэг байгуулж, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн 8 үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд Таван толгой дахь “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжуулсан эрчим хүчний нүүрс нь дэгдэмхий бодис бага, илчлэг өндөртэй, эрчим хүчний түлшинд зориулагдсан боломжийн бүтээгдэхүүн болохыг тогтоожээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрхүүдийн хэрэгцээнд сайжруулсан түлш үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор Засгийн газар жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ашиглалтад оруулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж эхлээд байна. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлд Ухаа худгийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг хэрэглэж байна” хэмээн тайлагнаж байв.

Ингэж гурван жил хэртэй нийлүүлсэн “Энержи ресурс” өнгөрсөн жилээс хойш гэрээгээ цуцалсан уу, өөр нүүрс ачуулах болсон уу, өнгөрсөн өвлөөс шахмал түлшинд асуудал гарч эхэлсэн. Нийлүүлэлт багасаж, чанар муудсан. Хотын утаа нэмэгдсэн гэсэн үг л дээ.

Эцэст нь төрийн шийдэл юу болж дууссан гэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчны сайд Н.Уртнасанг утаа нэмэгдүүлсэн “хэрэг”-ээр чөлөөлсөн. Гэтэл тэрбээр Үндэсний хорооны даргын хувиар тэр жил “Агаарын бохирдлыг бууруулах уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөр”-ийн төсвөөс шахмал түлшний үйлдвэрлэл, хяналт зэрэгт хангалттай мөнгө шийдэж өгсөн байдаг. Жишээ нь, 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн А/12 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар 49.2 тэрбум төгрөг гаргасан. Үүнээс МХЕГ-ын дарга Т.Гантулгад “Түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот руу орох гол чиглэлийн замууд дээр хяналт тавих, агаар бохирдуулах эх үүсвэрт хяналт тавихад дэмжлэг үзүүлэх” чиглэлтэйгээр 1.139.960.000 төгрөг, -Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд “Гэр хорооллын өрхийн цахилгааны шөний тарифийн хөнгөлөлтөд шаардагдах санхүүжилт” болох 15.853.100.000 төгрөг, “Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатарт “Шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх” зориулалтаар 26.012.200.000 төгрөг, Хотын дарга Д.Сумьяабазарын мэдэлд “Орчны бохирдол бууруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих 4500 хүнийг найман сарын туршид ажиллуулах урамшуулал” гэж 2.7 тэрбум төгрөг, “Сайжруулсан түлш нөөцлөх, цэгт хүргэх тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх” хэмээн 511.900.000 төгрөг зэргээр шилжүүлсэн байдаг. Гэсэн ч утаа нэмэгдсэн учир чөлөөлөөд оронд нь одоогийн энэ Б.Бат-Эрдэнийг томилсон.

Ингээд нэмэр тус болоогүй. Өнгөрсөн өвөл дахиад л илүү их утаатайгаа өнжсөн.

Харин саяхнаас Хотын захиргааны зүгээс бонд босгож, түүнийх нь 177 тэрбумаар Б.Чойжилсүрэн Хятадаас шахмал түлшний мидлинг орлуулах нүүрс импортлохоо зарласан. Үүнийг нь нийгэм даяараа л эсэргүүцсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд нь “Ингэж үргүй зардал гаргахгүй шүү. Зөвхөн үйлдвэр босгоход л зарцуул” гэсэн гэх мэдээлэл тарсан. Гэтэл тэр худлаа бололтой. Б.Чойжилсүрэн туршилтаа явуулж, импортоо хийхээр болсон дуулдаад эхэллээ. Тэрбээр энэ импортоо олон нийтэд сайнаар ойлгуулахаар ойрноос идэвхийлэн ажиллаж эхлэхээр болжээ.

Хэрвээ Хятадаас мидлинг орлох кокс нүүрс орж ирвэл хотын иргэд 100 хувь хятад шахмал түлшээр амьсгална гэсэн үг. Учир нь шахмал түлшний барьцалдуулагч нь бас Хятадаас орж ирдэг. Уг нь Монголд барьцалдуулагч үйлдвэрлэдэг компаниуд байдаг боловч “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлууд хэрэглэх дургүй. “Үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллана” хэмээн тунхагладаг. Гэхдээ хэрэгжүүлдэггүй. Шууд утгаараа шахмал түлш гэдэг бол шахааны бизнес гэж л ойлгогддог. Тэгэхээр Б.Чойжилсүрэн хотын бондын 177 тэрбумаас зарцуулж, Хятадаас нүүрс импортлох гээд байгаа нь шахмал түлшний бас л нэг шахаа болж таарах гээд байна. Тиймээс дахиад хэлье. Монголын төр “Тавантолгой түлш” компаниараа хотын иргэд дээр тав дахь жилдээ туршилт хийх гэж байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    8 цаг 54 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтын зар
    9 цаг 0 мин
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    10 цаг 39 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    11 цаг 3 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    11 цаг 5 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    11 цаг 24 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    11 цаг 49 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    13 цаг 43 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    14 цаг 15 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    14 цаг 52 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    15 цаг 22 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    15 цаг 35 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    15 цаг 46 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    16 цаг 8 мин
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 22 мин
  • Цахим орчинд бага насны хүүхдүүдийг садар самуун үйлдэлд уруу татсан хэрэгт шалгагдаж байсан “Б”-г БНСУ-аас албадан авчирлаа
    16 цаг 28 мин
  • С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
    16 цаг 44 мин
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    17 цаг 13 мин
  • Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
    17 цаг 15 мин
  • ТОЙМ: Иранд болж дайны талаарх хамгийн сүүлийн үеийн сонин хачин
    17 цаг 24 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
24 баримт
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК